siteground10 logo alt siteground10 header image alt
Үндсэн Цэс
Нүүр
Үйл ажиллагаа
Дүрэм журам
Хэвлэгдсэн материалууд
Мэдээ
Хуралдаан
Зөвлөмж
Мэдээний сан
Холбоосууд
Харилцах
Хэлэлцүүлэг
Санал хүсэлт
Линк
Advertisement
Хэн онлайн байна
 
Нүүр
ЭМЯ-НЫ ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Бичсэн Administrator   
Monday, 2007 оны 11 сарын 05

ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны вэб хуудсаар зочилж буй Эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Мэргэжлийн онцлогтой холбоотойгоор тухайн мэргэжлийн хүмүүсийн дагаж мөрдөх ёс зүйн зарчмуудыг тусгасан дүрэм, хэм хэмжээнүүд байдгийн нэг нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ юм.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ нь дараахь үндсэн зарчимд тулгуурладаг. Үүнд:

 Эмнэлгийн мэргэжилтэн, үйлчүүлэгчийн хоорондын харилцаа нь тэдний харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурлах,
 Эмнэлгийн мэргэжилтнүүд бие биенээ хүндэтгэн, хамтран ажиллах, ур чадварын хувьд чөлөөт шударгаар өрсөлдөх,
 Нийт хүн амын эрүүл энх, сайн сайхны төлөө хувь хүн, гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллагууд зэрэг бүх талуудтай хамтран ажиллах.

ЭМЯ-нд Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан байнгын үйл ажиллагаатай Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо ажилладаг. Энэ хороо нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг мөрдүүлж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах улмаар  хүн амд үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад  онцгой анхаарч байна.

Уг хороо нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах дээд байгууллага бөгөөд  төрөлжсөн мэргэжлийн клиник, тусгай мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дэргэд ёс зүйн салбар хороод ажиллаж байна. 

Эмнэлгийн мэргэжилтнүүд төдийгүй олон нийт Та бүхэнд эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой гомдол, санал, зөвлөмж байвал энэхүү вэб хуудсаар дамжуулан бидэнд хандаж болно. Түүнчлэн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авахыг хүсвэл ЭМЯ-ны дэргэдэх ёс зүйн хороо болон салбар хороодод хандах боломжтой.


ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА,
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН
ХОРООНЫ ДАРГА                        Н.ХҮРЭЛБААТАР

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 05 сарын 14 )
 
НҮБХХ-с Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 2007 онд хийгдсэн ажил
Бичсэн Administrator   
Monday, 2007 оны 11 сарын 05

НҮБХХ-с Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбар дахь сайн засаглалын ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2007 онд хийгдсэн ажлын талаар товч танилцуулга

Төслийн зорилтууд, хүлээгдэж буй үр дүн:

Зорилт 1: Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, одоо байгаа бэрхшээл, зангилаа асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх оновчтой механизмыг боловсруулах замаар эрүүл мэндийн яам болон сонгогдсон эрүүл мэндийн байгууллагын  нээлттэй, ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх
Хүлээгдэж буй үр дүн:
 Нээлттэй, ил тод байдал, хариуцлагын тооцох стандарт горимуудыг боловсруулсан байна
 Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй засгийн газрын дүрэм журам, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хууль дүрэм, санхүүгийн удирдлагын үйл явц, хүний нөөцийн асуудал шударга байх талаар нэмэлт өөрчлөлт оруулсан байна
 Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын ёс зүйн үйл ажиллагааны урамшуулах хувилбарыг туршин, хэрэглэсэн байна

Дэлгэрэнгүй...
 

2006 он © ЭМЯ-Ёс зүйн хороо