|
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны тухай
Эмнлэгийн байгууллагаар үйлчлүүлэгчид, тэдний гэр бүлийнхэн эмнэлэг үйлчилгээний талаарх мэдээлэл авах, эмнэлгийн байгууллагыг сонгох зэрэг ёс зүйн олон асуултуудтай тулгарч байдаг. Ийм үед эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны туслалцаа тэдэнтэй зайлшгүй хэрэгтэй болдог.Тухайлбал: Амьдралын төгсөгөлийн шатны тусламж сонгох, нууц хадгалах г.м. Иймээс ёс зүйн хороо нь харилцааны аливаа хүндрэлтэй асуудал тохиолдоход эмнэлгийн мэргэжилтнүүдэд болон иргэдэд туслах зорилготой.
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо гэдэг нь ямар байгууллага вэ?
Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэнжилтний ёс зүйн хороо болон салбар хороод нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад гарч буй ёс зүй, зан харилцаанаас үүдэн гарсан аливаа зөрчил, бэрхшээлийг зохицуулах зорилго бүхий зөвлөх бүлэг юм.
Ёс зүйн хорооны гишүүд нь ёс зүйн сургалтанд хамрагдсан, ёс зүйн асуудлаар ажиллах сонирхолтой хуулийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, сэтгэл судлаач, эмч, эмнэлгийн удирдах ажилтан, багш, сувилагчийн төлөөлөл бүхий хүмүүс байх шаардлага тавьдаг. Ёс зүйн хорооны гишүүд нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэнтэй нүүр тулж уулзаж, асуудалд хамтын шийдвэр гаргах үүрэгтэй.
Яагаад Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо байх ёстой вэ?
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний аль ч шатанд үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэнд тааламжгүй сэтгэл санааны, ёс зүйн бэрхшээлүүд тудгарч байдаг учраас тэдэнд болон ёс зүйн асуудалтай байгаа эмнэлгийн ажилтнуудад мэргэжлээс гадна зан харилцааны алдаанд тусалж байх үүрэгтэй байгууллага зайлшгүй байх шаардалагай байдаг.
|